Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том оврын автобустай мөргөлдөж ослын улмаас түргэний автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт буюу нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтсэн талаар хэрэг гуравдугаар сарын 11-нд гарсныг бид мэдээлсэн.
Тэгвэл ослын газарт "АТҮТ" ТӨҮГ-ын зорчигч тээвэр, хяналтын хэлтсийн дарга нар ажиллажээ. Автобусны хар хайрцгийг цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн бөгөөд урьдчилсан байдлаар хотоос 170 дахь км дээр, осол болсон тухайн зам 500 м орчим хэсэг мөстсөн байсан гэсэн мэдээлэл өглөө.
Мөн эмнэлгийн тээврийн хэрэгсэл автобусны урдаас орж ирсэн ба автобус тухайн үед 64 км/ц хурдтай явж байсан гэж урьдчилсан байдлаар мэдээлэл өгөөд байна.