Пүрэв, 9 сар 18, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усан дахь цахилгааны утсанд тогонд цохиулжээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усан дахь цахилгааны утсанд тогонд цохиулжээ

    Чимээгүй түнэр: "Сэтгэл гутрал ба нийгмийн дүр зураг”

    Чимээгүй түнэр: "Сэтгэл гутрал ба нийгмийн дүр зураг”

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    Хамтарсан Засгийн газрын оршихуй хөндөгдөж эхэллээ

    Хамтарсан Засгийн газрын оршихуй хөндөгдөж эхэллээ

    ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

    ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ

    2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ

    "Хятад орныг танин мэдэх” – Өвөр Монголын XIII соёлын өдрүүд нээлтээ хийлээ

    "Хятад орныг танин мэдэх” – Өвөр Монголын XIII соёлын өдрүүд нээлтээ хийлээ

    "Бүх нийтийн гүйлт-2025” энэ сарын 20-нд болно

    "Бүх нийтийн гүйлт-2025” энэ сарын 20-нд болно

    “Утга зохиолын 7 хоног”-ыг зохион байгуулна

    “Утга зохиолын 7 хоног”-ыг зохион байгуулна

    Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ

    Хятадын шилдэг кинонууд үнэ төлбөргүй кино театраар гарна

    Хятадын шилдэг кинонууд үнэ төлбөргүй кино театраар гарна

    Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр утаа, хорт хий, тоосжилт эрс багасна

    Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр утаа, хорт хий, тоосжилт эрс багасна

    “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа

    “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа

    Нарантуулаас нохойтой хөшөө хүртэлх замын түгжрэлийг бууруулах шинэ зам тавина

    Нарантуулаас нохойтой хөшөө хүртэлх замын түгжрэлийг бууруулах шинэ зам тавина

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Далайн түрлэгтээ илаарших Цаасан шувуу

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2024-11-29
- Нийтлэл
Урт: 1 мин уншина
Далайн түрлэгтээ илаарших Цаасан шувуу
Share on FacebookShare on Twitter

“Хүчлийн бороо” буюу хүн төрөлхтний хар түүх

Тэртээ алсад харагдах тэнгисийн эргээр цэгээн өнгийн цахлай шувууд нисэлдэх... Далай тайван харагдавч үүнийн ёроолд хэчнээн олон мянган хөмүний нулимс шингэж, жаргал зовлонгийн дэнсийг эрэгтээ гээснийг хэн ч үл таана. Хүн төрөлхтөний хар түүхийн, хар хуудас нэгэн жарандаа үлдэж хоцорсон ч харууслын уй гашуудал хэзээ ч арилахгүй мэт, цаана орших нулимс хэзээ ч хатаж амжихгүй мэт. Гэсэн хэдий ч цаг хугацааны мөнхийн дэнс гэх байгалийн хуулийн өмнө бид байна. Ингэхдээ энэ хуульд нэгэн “хар өнгийн зүү” хатгаж орхиж. Энэ хар зүүний эргүүлэг хүн төрөлхтөний түүхийн хуудсыг эргүүлэхдээ “хүчлийн бороог” хайр найргүй асгаж, эрдэнэт хүний биеийг энд тэндгүй сэглэн үлдээв... Японы хамгийн том арал болох Хоншүүгийн баруун хэсгийн Чүүгокү бүсэд байрлах Хирошима хот. Энэ цаг дор амьдарч буй дэлхийн олон хүн энэ хотыг мэднэ. Мэдэхдээ хамгийн их харуусал, уй гашуу, элэг эмтрэм түүх, хүний орчлонд байж боломгүй харгислал энд болсонд одоо ч итгэхэд бэрх. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр буюу 1945 оны 8 дугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Зэвсэгт хүчин Хирошима хотын дээрээс атомын бөмбөг хаяв. Үүнээс ердөө гуравхан хоногийн дараа Нагасаки хотод бас нэг бөмбөг дэлбэлж, 39 мянган энгийн иргэдийн амь насыг авч одсон билээ. Хүн төрөлхтөний эсрэг атомын бөмбөг хэрэглэсэн хоёр тохиолдол болсон бөгөөд үүнд Японы Хирошима, Нагасаки хотууд өртсөн юм. Уг эмгэнэлт үйл явдлыг “хядлага” гэж тэмдэглэн үлдээжээ. Хирошимагийн “хядлагад” тус хотын оршин суугчдын 129 мянган хүний амь нас эрсдэж,100 мянган хүн цацраг туяанд хордож тухай баримт бий. Сүүлд гаргасан судалгаагаар амь насаа алдсан иргэдийн тоог 246 мянга гаруй гэжээ. Энэ хар өдрөөс хойш 79 жилийн хугацаа өнгөрчээ. Харин өнөөдрийн Хирошима хотын (2024 он ) өөрчлөлтийг хамтдаа сонирхьё.

“Амар амгалан байг учир нь (ТЭД ЭСВЭЛ БИД ) алдаагаа давтахгүй”

Хотын төвөөсөө холгүй орших Хирошимагийн Энхтайвны дурсгалын цогцолбор бий. Уг цогцолборт дурсгалын музей болон цэцэрлэгт хүрээлэн, Сасаки Садако охины хөшөө, Хирошимагийн цайз зэрэг түүхэн дурсгалт зүйлсүүд багтжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн яг голд нь эмээл шиг тохогдсон том чулуун хөшөө байна. Энэ хөшөө нь амь үрэгсэдийг хамгаалах билэгдэлтэй ажээ. Хөшөөний дор “ Амар амгалан байг учир нь (Тэд эсвэл бид) алдаагаа давтахгүй гэсэн бичээсийг сийлэн үлдээжээ. Бичээсийн цаад утга санааг ойлгохыг хичээвээс “энэ бүх харуусалт үйл явдалд бид бүгд буруутай байсан шүү” гэх харууслын нулимсыг хамтад нь үлдээсэн мэт. Цэцэрлэгт хүрээлэн орчин үеийн тохижилттой, жуулчдын хөл тасрахгүй байвч тэнд инээлдсэн, чанга дуугарсан, хөгжилдсөн нэг ч хүнийг олж харахгүй. Учир нь амь үрэгсэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн оршоож, хүн ёсны үйл хэргийг гүйцэтгэж байгаа учраас толгой дээгүүр хаялах нь зүй бус хэрэг юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн дөнгөж цаана 79 жилийн өмнөх аймшигт үйл явдлыг баримтжуулан үлдээсэн Энхтайвны дурсгалын музей харагдана. Дурсгалын музейд жуулчдын хөл тасардаггүй бололтой. Хэдийгээр ажлын өдөр байсан ч олон хүний хөлд дарагдаж. Гэхдээ дарагдлаа гээд ямар ч улсын иргэний дуу чангарахгүй, чив чимээгүй тасалбараа бичүүлээд түүхийн шаргал хуудсыг эргүүлэхээр орно. Тасалбарын үнэ 200 иен. Монгол мөнгөөр 4800 төгрөг болно. Олон хүнд үзүүлэхийн тулд тасалбарын үнийг хямд байлгадаг, мөн хүссэн хүн бүр зураг авч болох нөхцөлийг бүрдүүлжээ. Орчин үеийн шинэлэг технологи, техникийг ашиглаж музейн үзвэрүүдийг байршуулсан байна. Он цагийн тооллыг тодотгон бичихдээ тухайн цаг үед ямар үйл явдал болсныг давхар тайлбартайгаар бичжээ. Цаг үеийн он тооллолд дурсагдсанаар бол, Дэлхийн ll дайны сүүлийн үеийн нөхцөл байдал, атомын бөмбөг дэлбэрэхээс өмнөх цаг, дараах байдлыг зургийн хамт тавьжээ. Энд нүд хальтрам дүрс бичлэг, зураг, нялх үрсийн сэглэгдэж үлдсэн бяцхан хувцас, бүтэн биеэрээ түлэгдэж, хальслагдсан харахын эцэс төгсгөлгүй баримтат зураг олон байна. Зарим нэгнийг нь ойроос ч харахад сэтгэл өвдөж, нулимс урсах. Хэчнээн олон мянган энгийн иргэд галд амьдаар тарчилж, тийчилсэн болохыг гар зургийн аргаар дүрслэн өгүүлж хананд байршуулжээ. Маналзсан улаан гал дундуур тийчигнэх амьсгал хураах амьд бодгаль. Үрээ тас тэврээд хамтдаа тэнгэрт өргөгдсөн япон бүсгүйн зураг олон хүний нулимсыг хамтад нь урсгав. Амьд бодгальд нүүрлэсэн тэр их аюулыг сөрж давсан баатарлаг япон эрс, гэр бүлийнхэн. Өмсч амжаагүй час улаан гутлын эзний өхөөрдөм хөөрхөн царай сэтгэлд дэндүү мөнх оршиж үлдэв. Энэ бүхний эцэст он цагийн урсгал хэнийг өршөөж, хэнээс уучлалт гуйв.

Жон Керри уучлал гуйгаагүй

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри АНУ Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяснаас хойш 70 гаруй жилийн дараа (2016 онд) айлчилсан нь АНУ-ын Засгийн газрын анхны төлөөлөгч болж байв. Тэрбээр Энхтайвны дурсгалын музейн зочдын дэвтэрт “Дэлхийн иргэн бүр энэ дурсгалын хүчийг мэдэрч, харах учиртай. Бодол санаанд үлдсэн энэ хүнд, хүчтэй дурсамж биднийг цөмийн зэвсгийн аюул заналыг таслан зогсоох үүрэгтэй төдийгүй бүхий л хүчээр дайнаас зайлсхийх учиртайг сануулдаг” гэж бичиж үлдээжээ. Харин Япончуудын хамгийн олон жил хариулт хайсан, нэг асуултын талаар ингэж хариулсан байна. Цагаан ордны төлөөлөгч энэ талаар мэдэгдэл хийхдээ, “Хэрэв та бүхэн Хирошима дахь айлчлалын үеэр АНУ уучлалт гуйх уу гэж асуух гэж байгаа бол хариулт нь үгүй” гэсэн байна. Харин Жон Керри Хирошимад айлчлах үеэрээ атомын бөмбөг унасан газраас хэдхэн алхмын зайд зогсоод амь үрэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөсөн үйл явдал болж өндөрлөжээ.

Хирошимад айлчилсан анхны Ерөнхийлөгч Барак Обама. Жон Керригийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2016 оны тавдугаар сарын 26-нд Япон улсад болсон 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалт оролцсоныхоо дараа Хирошима хотод айлчилжээ. Ингэснээр Барак Обама 1945 онд Америкийн атомын бөмбөгдөлтөд нэрвэгдсэн Хирошима хотод Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа айлчилсан анхны Ерөнхийлөгч болж түүхэнд үлдэв. Түүний энэхүү айлчлалын мэдээллийг Энхтайвны дурсгалын музейд хүндэтгэн байршуулсан харагдана. Ерөнхийлөгч Обама бүрэн эрхийнхээ хугацаандаа багтаж тус хотод айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, “Дэлхий дахиныг цөмийн зэвсэггүй болгох нь Ерөнхийлөгч байх хугацаандаа миний хэрэгжүүлэх зорилтуудын нэг “гэж мэдэгдэж байв. Барак Обамагийн энэхүү айлчлалын талаар Японы Ерөнхий сайд Абэ Шинзо “Би ноён Обамагийн айлчлалыг чин сэтгэлээсээ халуун дотноор хүлээн авч байна. 70 жилийн тэртээ энгийн асар олон иргэн атомын бөмбөгдөлтөд аймшигтайгаар өртсөн. Энэ айлчлал бол АНУ, Япон улс энэ олон хохирогчийн араас хамтдаа гашуудах боломж гэж үзэж байгаа” гэжээ. 2015 оны үед бөмбөгдөлтөөс амьд үлдэгсэд дунджаар 80 орчим насны, 519 оршин суугчид байсан гэдгийг ч статистикийн баримт харуулж буй. Эдгээр хүмүүс Обамагийн айлчлалд ихээхэн талархалтай хандаж байсныг ч дурдсан байна. Обамагийн айлчлалын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер албан тушаалаасаа буусны дараахан Хирошимад очиж байсан түүхтэй. Хамгийн сүүлд 2023 оны 5 дугаар сарын 19 -нд “Их долоо”-гийн бүлгийн удирдагчдын Дээд хэмжээний уулзалт Хирошима хотод болсон юм.

Тогоруун далавчид хүслээ шивнэсэн Садако охин “Үлгэрт итгэдэггүй хүнд мөрөөдөл байдаггүй” гэж хэзээ ч юм хэн нэгнээс сонсч байсан. Үлгэр домог ч гэсэн өөрийн гэсэн түүхтэй, цаг хугацаатай. Японы хуучны домогт “Мянган цаасан тогоруу хийвэл амьд гарч,өвчин нь хурдан эдгэрдэг” гэж гардаг. Үүнийг бодит амьдрал дээр харуулахыг хичээсэн эрэлхэг охин бол “Цаасан шувуу”-ны эзэн Сасаки Садако охин билээ. Хирошима хотод атомын бөмбөг дэлбэрсэн тэр үед Садако охин ердөө хоёрхон настай байв. Гаднаас нь харахад ямар ч гэмтэл аваагүй ул мөргүй байсан гэдэг. Харамсалтай нь, есөн жилийн дараа бяцхан охинд цацраг идэвхийн хорт бодис шингэж, цусны хорт хавдрын өвчин туссан нь илэрчээ. Ингээд найман сарын турш хуучны домогт итгэж, өдөр бүр уусан эмийнхээ цаасыг ашиглаж цаасан шувуу хийсэн байна. Тэрбээр найман сарын хугацаанд 644 цаасан шувуу хийгээд өвчнөө даалгүй 1955 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас баржээ. Түүнийг нас барсны дараа ангийн найз нар нь “Хирошима Энх тайвныг тогтоох сурагчдын нийгэмлэг”-ийг байгуулжээ.

Тэд найзынхаа гэгээн дурсгалд зориулж Япон орон даяар хөшөө босгох аян өрнүүлснээр нийт 5.400.000 иен цуглуулав. Энэхүү аянд Японы 3000 дунд сургуулийн сурагчид бүрэн хамрагдсан гэдэг. Найз нарынх нь хичээл зүтгэл, сайхан сэтгэлийн ачаар энхтайван, амар амгаланг илэрхийлж чадсан Садако охины хөшөө ийнхүү мөнхрөн үлджээ. Одоо түүний хөшөөний дэргэд мянга мянган, өнгө өнгийн цаасан шувуу хийсч, Садакогийнхоо гэгээн хүслийг биелүүлэхээр далавчаа дэлгэн, итгэл дүүрэн нисч байна. Дэлхийн өнцөг бүрт түүнийг гэгээн хүсэлд хүндэтгэл үзүүлж байсан бөгөөд үүний нэг нь “Цаасан шувуу” дуу юм. Энэ дууны үгийг Я.Энхээ, аяыг Д.Дашням нар зохиосон билээ. “Цаасан шувуу” дууг 1993 онд дуучин Д.Оюунтүлхүүр дуулж олны хүртээл болгожээ. Ертөнц нэг л өдөр харанхуйлагдаж болохыг, ертөнцөд хэн дайсан, хэн аврагч болохыг ялган салгахад бэрх авч бүх дэлхий амар амгаланд оршиж, нэг нартай, нэг сартай гэдгийг хүн төрөлхтөн бүү мартаасай хэмээн үнэнхүү бодож залбирлаа. Далайн түрлэг нь амирлангуйг эрж, зон олон нь их тэнгистээ итгэж залбирсан Хирошимагийнхан өнө мөнхөд оршиж яваг ээ.

ЯПОН УЛС.

ХИРОШИМА ХОТ.

СЭТГҮҮЛЧ В.САРАНТУЯА

2024. 11. 29 ӨДӨР

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Зургаан аймагт зудын аюул, гамшиг хаалга тогшиж байна

Зургаан аймагт зудын аюул, гамшиг хаалга тогшиж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ

2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ

12 цаг өмнө
Эхнэрээ 23 хутгалж хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих оноолоо

Эхнэрээ 23 хутгалж хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих оноолоо

17 цаг өмнө
"Gem mall"-д эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурлыг хаалттай явуулах санал гаргалаа

"Gem mall"-д эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурлыг хаалттай явуулах санал гаргалаа

19 цаг өмнө
БНСУ-ын иргэд хятад жуулчдыг тус улсад визгүй болгох шийдвэрийг эсэргүүцэж байна

БНСУ-ын иргэд хятад жуулчдыг тус улсад визгүй болгох шийдвэрийг эсэргүүцэж байна

20 цаг өмнө
"Хятад орныг танин мэдэх” – Өвөр Монголын XIII соёлын өдрүүд нээлтээ хийлээ

"Хятад орныг танин мэдэх” – Өвөр Монголын XIII соёлын өдрүүд нээлтээ хийлээ

2 өдөр өмнө
ХӨСҮТ: Вакцин хийлгэсэн хүн томуу туссан ч хүндрэх магадлал 40-50% бага

ХӨСҮТ: Вакцин хийлгэсэн хүн томуу туссан ч хүндрэх магадлал 40-50% бага

3 өдөр өмнө
Д.Амарбаясгалан: Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдал нь ирж буй өвөл хатуухан сорилт болохыг анхааруулж байна

Д.Амарбаясгалан: Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдал нь ирж буй өвөл хатуухан сорилт болохыг анхааруулж байна

3 өдөр өмнө
"Бүх нийтийн гүйлт-2025” энэ сарын 20-нд болно

"Бүх нийтийн гүйлт-2025” энэ сарын 20-нд болно

3 өдөр өмнө
“Утга зохиолын 7 хоног”-ыг зохион байгуулна

“Утга зохиолын 7 хоног”-ыг зохион байгуулна

3 өдөр өмнө
Үндсэн хуулийн реформ ба хэнтэй зам нийлж болохгүйг сануулсан УЛС ТӨР

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр нээнэ

3 өдөр өмнө

Их уншсан

2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ

2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ

2025-09-17
Эхнэрээ 23 хутгалж хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих оноолоо

Эхнэрээ 23 хутгалж хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих оноолоо

2025-09-17
"Gem mall"-д эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурлыг хаалттай явуулах санал гаргалаа

"Gem mall"-д эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурлыг хаалттай явуулах санал гаргалаа

2025-09-17
БНСУ-ын иргэд хятад жуулчдыг тус улсад визгүй болгох шийдвэрийг эсэргүүцэж байна

БНСУ-ын иргэд хятад жуулчдыг тус улсад визгүй болгох шийдвэрийг эсэргүүцэж байна

2025-09-17
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn