Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома вирусний эсрэг вакцин хийж эхлэх гэж буй. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Мөн үеэр ЭМЯ-ны газрын дарга Л.Баттөр урьдчилан сэргийлж болох хавдраар жил бүхэн 160 орчим хүний амь нас эрсдэж байгаа гэдэг тун харамсалтай тоо, мэдээ болохыг онцолж, дархлаажуулалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүний папиллома вирусээр үүсгэгддэг хавдраас сэргийлэхийн уриаллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте "Вакцинжуулалт нь олон сая хүний амь насыг авардаг чухал арга хэмжээ. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд дэлхий даяар хэрэгжүүлж байгаа вакцинжуулалтаар багадаа 154 сая хүний амь насыг аварсан гэх тоо, мэдээлэл бидэнд байна. Өнөөдөр ЭМЯ, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогод дэмжлэгээ илэрхийлэх зорилгоор эл арга хэмжээнд оролцож байна. Вакцинжуулалтын арга хэмжээ эхлүүлж байгаад нь баяр хүргэе. Хүний папиллома вирусийн үүсгэдэн олон янзын хавдар байдгийн 83 хувь нь умайн хүзүүнийх. Үүнээс сэргийлэх дархлаажуулалтад 11 настай охид, хөвгүүдийг хамруулж байгаа юм. 2002 онд ДЭМБ дэлхий нийтийн стратегийн баримт бичгийг батлахдаа нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюул болж байгаа хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэхийн тулд дархлаажуулалтын хөтөлбөртөө тусгахыг гишүүн орнуудад уриалсан. Улмаар 2030 онд гэхэд 15 настай охидын 90 хувийг дархлаажуулалтад хамруулах зорилт дэвшүүлсэн. Хүний папиллома вирусийн халдвар нь бэлгийн замаар дамжиж халдварладаг. 2023 онд 425 шинэ тохиолдол бүртгэгджээ. Умайн хүзүүний хавдар эхний тавдугаарт жагсаж байна. Энэ хавдрын улмаас өнгөрсөн онд 160 хүн амиа алдсан байна. 11 настай охид хөвгүүдийг аюулгүй, өндөр үр дүнтэй вакцинд хамруулж байгаад нь талархал илэрхийлье" гэлээ.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан "Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг нэвтрүүлэх ажил нь олон хүний хамтын ажиллагааны үр дүн юм. НҮБ-ын Хүүхдийн Сан чиг үүргийнхээ дагуу Монгол Улсын үндэсний дархлаажуулалтын товлол шинэчлэн батлагдсантай холбоотойгоор бусад вакцинуудын адилаар хүний папиллома вирусийн эсрэг вакцины худалдан авалт, нийлүүлэлтийг харилцаж, гүйцэтгэж ирлээ. Хүний папиллома вирусээр үүсгэгддэг хавраас сэргийлэх маш хүчтэй хамгаалалт юм. Нэг удаагийн тарилга биш хүүхдийг насан туршид нь хамгаалах хүчтэй хэрэгсэл юм. Энэ вакцинд хамрагдах нь хавдаргүй ирээдүйг бий болгох хамгийн чухал арга мөнөөс мөн. НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ болон бусад олон улсын хамтрагч байгууллагуудтайгаа хамтраад вакцины тун тус бүрийг хамгийн өндөр шаардлагад нийцүүлэн тээвэрлэн, хадгалж, нийлүүлэлт хийсэн. Энэ вакцинд тавигддаг хэмийн хяналтыг хадгалахад маш их анхаарсан" гэв.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү "Монгол Улсад умайн хүзүүний хавдрын эсрэг вакцин товлолтоор орж байгаад бид бүхэн маш их баяртай байна. Урьдчилан сэргийлэх боломжтой хавдруудаар дэлхийд тэргүүлж байгаа нь харамсалтай байдаг. Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь зургаан төрлийн хавдраас сэргийлэх боломжтой. Мөн ганцхан хавдраас бус БЗХӨ-нөөс сэргийлдэг. Жилд 400-500 орчим халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 160 орчим нь нас барж байгаа. Энэ цаашид байхгүй байх боломжтой. Умайн хүзүүний хавдар эрт шатандаа илэрдэг. Үүний ачаар нас барагсдын тоо нь харьцангүй бага. 65.8 хувь нь 5-аас дээш жил амьдарч байгаа сайн үзүүлэлт байна. Вакцинжуулалтаа нэмчихвэл бидний ирээдүй энэ өвчнөөр өвдөхгүй байх боломжтой" гэснэ юм.
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 2024 оны арваннэгдүгээр сарын /2024.11.28/-наас эхлэн Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11 насны хүүхдүүдэд хийх юм. Вакцинжуулалтыг 12 дугаар сарын 5 хүртэл сургуульд суурилсан хэлбэрээр хийнэ. Вакцин хийлгэх эсэх эрх нь эцэг, эхчүүдэд байгаа гэдгийг албаныхан хэллээ.
2021 оны 1 сарын 21 ээс 2022 оны 4 сарын 22-ы хооронд Швейцарийн Лозанна хотын их сургуулийн эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны эмгэг судлалын тэнхимээс хийсэн судалгаагаар нийт 673 тамирчин нас барсан гэжээ.Бодит байдал дээр жинхэнэ тоо нь хамаагүй өндөр байх магадлалтай.2021 оны 1-р сараас 2022 оны 4-р сарын хооронд нас баралтын сарын дундаж нь 1966-2004 оны сарын дунджаас 1700%-иар их байгаа бөгөөд 2022 оны одоогийн чиг хандлагаас харахад энэ эрчээрээ явбал 4120% болж өсөх боломжтой байгаа гэнэ . Учир нь зөвхөн 2022 оны 3дахь сард нас барсан хүний тоо өмнөх жилийн дунджаас 3 дахин их байгаагаас ойлгомжтой байгаа юм . Эндээс 1966 оноос 2004 оныхоор сард 2,35 хүн нас барж байсан бол 2021 ээс 2022 оныхоор сард 42 нас барсан байгаа.Энэ нь 1,696% өссөн гэсэн үг!Энэ юунаас болов?!Ковидын вакцин нэртэй туршилтын тарилгатай холбоотой нь ойлгомжтой нь илт харагдаж байна .Энэ вакцин нь залуу тамирчдын дархлааны систем,зүрх судасны тогтолцоонд зүрх судасны тогтолцоонд хэмжээлшг
Хуцалгүй ковидын бакцинд хорлож хядсан хүмүүсийн тоог гарга муу Хятад шээссээ