Монгол Улс нийт 39 боомт байгаагаас 24 боомт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс агаарын замын 6 боомт, ОХУ-тай автозам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэж байна.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-т нийт 13 боомтыг ажиллуулахаар тусгасан байсан бол 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/20-1008, Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ мөн өдрийн 218/2020 тоот ноот бичиг солилцож, нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлтөөр Цагаандэл-Уул-Өлзий авто замын боомт, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод гэсэн 3 төмөр замын боомтыг тус тус ажиллуулахаар тусгасан. Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь хэвийн явж байна.
📌 Харин Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомт ажиллахаас 10 боомт ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас 6 боомт ажиллахгүй байна.
Түүнчлэн Агаарын замын 6 боомтоос “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ажиллаж буй бөгөөд Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын 5 боомт ажиллагаагүй байна.