Ням, 6 сар 8, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    Хамтарсан Засгийн газрын оршихуй хөндөгдөж эхэллээ

    ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

    Ажлын байрны дарамтаараа цойлсон СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАР

    Хятадын жантай архины өлгий нутаг ГУЙЖОУ

    Д.Ганболор: Өглөөний цай уухгүй удаан явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

    П.Мягмардорж: Монголчуудыг хагаралдуулах сонирхол гадна талд л бий!

    Ц.Элбэгдорж: Баваарын ТЭНГЭР ДОР

    Ц.Элбэгдорж: Баваарын ТЭНГЭР ДОР

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна

    Хүүхдүүдэд сэтгэлийн боловсрол олгох сургалтад 3000 хүүхэд хамрагджээ

    Зам тээврийн ослыг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо

    Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцөөс явлаа

    Дүүжин тээврийн суурь цутгалтын ажил 90 гаруй хувьд хүрчээ

    Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 1500 тамирчин оролцож байна

    Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно

    Нийслэлд 2 өдөр архи, согтууруулах ундаа худалдахыг хориглов

    "Guys" хамтлаг фэнүүддээ зориулж тоглолтын тасалбараа хямдрууллаа

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Автобус худалдан авах тендерт Хятадын 5 компани санал ирүүлжээ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2023-11-26
- Нийслэл
Урт: 1 мин уншина
Нийтийн тээврийн чиглэл хэрхэн өөрчлөгдсөнийг уншаарай
Share on FacebookShare on Twitter

НЗДТГ-аас “Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерийг 2023 оны аравдугаар сарын 24-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:00 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:30 цагт нээхээр заасан юм. Энэ хүрээнд нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа.

Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны дарга Ү.Ганболд:

-Нийслэлийн Нийтийн тээврийн газрын автобус худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталж, худалдан авах ажиллагааны эрхийг НЗДТГ-т шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НЗДТГ-ын даргын шийдвэрээр Үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хороо 2023 оны аравдугаар сарын 24-нд тендерийг зарлаж, өнөөдөр тендерийн баримт бичгийг нээж байна. Өнгөрсөн хугацаанд тендерт оролцох хүсэлтэй этгээдүүдээс ирсэн 20 тодруулгад хариу өгсөн. Тендерийн материал илгээсэн этгээдүүдийн сонгон шалгаруулалтыг өөр үнэлгээний хороо хийнэ. Дараагийн үнэлгээний хороог нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулна гэлээ.

“Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерт нийт таван компаниас санал ирүүлжээ. Тодруулбал,

  1. “Майнс ап” ХХК - 178,817,556,720 төгрөг
  2. Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd - 147,686,834,611 төгрөг
  3. Yutong Bus Co.,Ltd - 165,589,920,000 төгрөг
  4. Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd - 156,932,775,600 төгрөг
  5. China North Vehicle Corporation LTD - 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээжээ. Харин Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол China North Vehicle Corporation LTD-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна. Хуулийн дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулах боломжгүй байдаг. Тендерийн баримт бичиг боловсруулж, тендер зохион байгуулан, нээх чиг үүрэгтэй эхний Үнэлгээний хорооны ажил өнөөдрөөр дуусаж, баримт бичгүүдэд үнэлгээ хийх үүрэгтэй дараагийн Үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулах юм.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна. Шинэ автобус худалдаж авснаараа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийлээ гэж ойлгож болохгүй. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, иргэдийн зүгээс жолооч нарын соёл, харилцаа хандлагыг дээшлүүлэх талаар нэлээдгүй гомдол, мэдээлэл ирүүлдэг. Одоогоор жолооч нарын үнэлэмж, цалин бага байгаа. Ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох, шаардлага тавих тохиолдолд ажлаа орхиод явчихдаг жишиг байна. Тиймээс энэ салбарын ажилчдын цалинг тодорхой хэмжээнд нэмэх шаардлагатай байгаа. Мөн шинэ автобусны гараашнуудыг шийдэх, нийтийн тээврийн маршрутыг оновчтой, зөв төлөвлөж, богино эргэлтийг бий болгох шаардлагатай байна. Түүнчлэн нийтийн тээврийн компаниудад төсвөөс олгодог татаасыг шударга, зөв зохион байгуулалттай болгох ажлуудыг цогцоор нь хийнэ хэмээв.

Шинээр худалдан авах шаардлагатай дизель хөдөлгүүртэй, их багтаамжийн автобусны техникийн үзүүлэлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” зэрэг дотоодын болон олон улсын зохих стандартуудын дагуу шинээр нийлүүлэх автобуснуудад дараах шаардлагуудыг тавьж байгаа. Тухайлбал, 2023 онд үйлдвэрлэсэн, жолооны хүрд зүүн талд байрлалтай, суудлын тоо 26-30, зогсоо зорчигчийн тоо 50-аас дээш, нийт зорчигчийн багтаамж 80-аас дээш байх ёстой. Мөн дизель Eвро-5 хөдөлгүүртэй, 280-350 морины хүчин чадалтай, шатахууны сав 200 литрээс дээш хэмжээтэй, дээд хурд 70 км цаг байх юм. Автобусны хана, тааз, шал нь өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар хучигдсан байх, шал нь зорчигчийг гулгаж, халтирахаас сэргийлсэн, эдэлгээ даах материалаар хийгдсэн байх шаардлагатай. Түүнчлэн зорчигчийн зааланд зургаагаас багагүй халаалтын төхөөрөмжтэй, нэмэлтээр урьдчилсан халаагууртай байна. Мөн үйлдвэрлэгчийн итгэмжлэл хоёр жилийн баталгаатай байх юм. Энэ мэтчилэн ослын гарц, гэрэл, агааржуулалтын систем, хяналтын систем, арал, хаалга, жолооны механизм, тосолгооны систем, тоормос, хурдны хайрцаг зэргийн техникийн шаардлагыг тодорхой заасан” гэв.

Үүний дараа сэтгүүлчид асуулт асуусан юм.

-Тендерийг хэд  хоногийн хугацаанд шалгаруулж дуусах вэ?

Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Батмөнх: -Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор үнэлгээ хийх ёстой. Бид аль болох богино хугацаанд шалгаруулна. Тендерийн бичиг баримтад 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгасан.

-Автобусны гараашны талаар мэдээлэл өгөхгүй юү?

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал: -Нийтийн тээврийн гарааш орон нутгийн өмчит компаниудад хүрэлцээтэй, хувийн хэвшилд нийтийн тээвэрт явж байгаа автобусны 70 орчим хувьд нь гарааш байгаа. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар 12-аас дээш жил болсон 465 автобус үйлчилгээнээс хасагдана.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд хэчнээн жолооч ажиллаж байна вэ?

-Нийтийн тээврийн салбарт нийт 1887 жолооч шаардлагатай гэдэг судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 221 жолоочийн орон тоо сул байна. Жолооч нарын гар дээр авч байгаа цалин 1.7-2 сая төгрөг байна. Автобусны хүртээмж хангалтгүй байгаагийн нэг шалтгаан нь жолооч. Иймээс нийтийн тээврийн салбарын цалинг нэмэгдүүлэхээр НИТХ-д санал гаргаад буй. Жолооч нарын 23 хувь нь 10-аас дээш жил ажиллаж байгаа.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртайг онцоллоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана

1 өдөр өмнө
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна

2 өдөр өмнө
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа

2 өдөр өмнө
Хүүхдүүдэд сэтгэлийн боловсрол олгох сургалтад 3000 хүүхэд хамрагджээ

Хүүхдүүдэд сэтгэлийн боловсрол олгох сургалтад 3000 хүүхэд хамрагджээ

2 өдөр өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах хэлэлцүүлэг боллоо

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

2 өдөр өмнө
Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

2 өдөр өмнө
Олон улсын прокуроруудын бага хурал болж байна

3 өдөр өмнө
Гэр бүлээс гадуурх харилцаанаас болж гэрлэлт цуцласан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ тэжээн тэтгэх үүрэггүй

Гэр бүлээс гадуурх харилцаанаас болж гэрлэлт цуцласан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ тэжээн тэтгэх үүрэггүй

3 өдөр өмнө
Зам тээврийн ослыг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо

Зам тээврийн ослыг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо

3 өдөр өмнө

Их уншсан

Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана

Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана

2025-06-06
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна

2025-06-06
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа

2025-06-06
Хүүхдүүдэд сэтгэлийн боловсрол олгох сургалтад 3000 хүүхэд хамрагджээ

Хүүхдүүдэд сэтгэлийн боловсрол олгох сургалтад 3000 хүүхэд хамрагджээ

2025-06-06
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас