"Цавчаа ногоон" гэх хочтой болсон ногоон автобусны худалдан авалттай холбоотойгоор нийслэлийн дунд шатны хэд хэдэн албан тушаалтныг АТГ-аас шалгаж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шалгагдаж буй нийслэлийн зарим газар, хэлтсийн дарга нар нийслэлийн өмнөх удирдлагуудтай холбоотой авлигын, сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээллийг хуулийнханд өгч эхэлсэн байж магадгүй ажээ.
Худалдан авалт, гэрээ хэлцэлтэй холбоотой дарамт шахалт, албан тушаалын нөлөөлөл, мөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн зохицуулдаг байсан, авлигын хэрэг зэрэг ноцтой асуудлуудын мөрөөр хуулийнхан орсон байна. Эдгээр асуудалд холбогдож, байнга нэр нь дурдагдаж буй 16 албан тушаалтныг тун удахгүй АТГ-аас шалгах ажиллагааг эхлүүлэх бололтой.