Даваа, 11 сар 16, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Х.Нямбаатар: 2024 онд 1.6 сая жуулчин хүлээн авна

Elive Admin by Elive Admin
2022-11-30
in Улс төр
Reading Time: 1 min read
Х.Нямбаатар: 2024 онд 1.6 сая жуулчин хүлээн авна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаар гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үндэсний онцлог бүхий үндэсний соёл байгаль түүх, соёлын өвийг мэргэжлийн холбоод орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан аялал жуулчлалын үйлдвэрлэл болгон хөгжүүлснээр 2023 онд нэг сая 2024 онд 1.6 сая жуулчин хүлээн авч дотоодын зах зээлд хоёр тэрбум ам.долларын эдийн засгийн эргэлтийг бий болгоно. Хуулийн шинэчилсэн найруулга 5 бүлэг, 33 зүйлтэй бөгөөд Аялал жуулчлалын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг 13 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь боловсрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Сая жуулчин ярьсаар байгаад хэдэн жил өнгөрөв. 300-400 мянгаас дээш гарсангүй. Аялал жуулчлал хөгжих хамгийн гол хаалга бол тээрийн асуудал. Агаарын тээвэрлэгчдээ дэмжих ёстой. Боломжит хамгийн бага үнийг санал болгох ёстой. Ингэж байж урсгал нэмэгдэнэ. Хүрч ирээд юу үзэх нь дараагийн асуудал. МИАТ-тай холбоотой асуудлыг яаж шийдэх вэ. МИАТ-ийн үйл ажиллагаа хүнд байгаа. Гэхдээ сая жуулчин хүлээж авах боломжийг МИАТ-д нээх ёстой. Яаж дэмжих ёстойг тодруулж өгөөч ээ. Аялал жуулчлалын сан ямар хөрөнгийн эх үүсвэрээс бүрдэх вэ. Тээвэр логистиктой холбоотой асуудлыг яах юм. Нэлээд заалт байгаа ч тодорхой биш байна.

Х.НЯМБААТАР:

-Ерөнхий сайд ямар бодлого баримталж хуулийн төсөлд саналаа өгсөн гэхээр Монгол руу ирэх гэж буй нислэгийн тоо давтамжийг хязгаарлахгүй байх бодлого барья гэж байгаа юм. Тээвэрлэж ирсэн зорчигчийн тоогоор дэмжлэг татаас үзүүлэх агуулгаар орж ирсэн. Хаанаас санхүүжүүлэх вэ гэхээр Аялал жуулчлалыг дэмжих сангаас санхүүжүүлнэ. Аялал жуулчлалын сан нь нэгдүгээрт, казиногийн онцгой албан татварын 5 хувь, морин бооцоот уралдааны орлогын албан татварын 5 хувь, Иргэний нисэх тухай хуульд заасан аялал жуулчлалын навигацийн үйлчилгээний орлогын 20 хувиас дээрх сангийн орлогыг бүрдүүлнэ. Зөвшөөрлийн хураамж зэргээс бүрдэнэ. Мөн дээрх сан дараах дөрвөн зүйлд мөнгөө зарцуулна. Нэгдүгээрт, агаараар зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, хоёрдугаарт, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх, гуравдугаарт, гадаад дотоодод Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагаанд, дөрөвдүгээрт, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд сангийн мөнгийг зарцуулна.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Шинэ хуулиар тийзний үнийг хэдэн хувиар бууруулах вэ. Санд барагцаагаар хэдэн төгрөг хуримтлагдах вэ?

Х.НЯМБААТАР:

-Хууль батлахад техник эдийн засгийн тооцоолол хийдэг. Бид 2019 оны статистик тулгуурлаад 2023 онд сая жуулчин хүлээж авъя гэсэн агуулгаар, 2024 онд 1.6 сая жуулчин хүлээж авахаар тооцоход манай улсад хоёр тэрбум орчим ам.долларын аялал жуулчлалын салбарын бараа бүтээгдэхүүн борлуулагдана гэсэн тооцоолол гарсан. Аялал жуулчлалын санд хэдэн төгрөг төвлөрүүлэхийг тооцох боломжгүй байна. Шинэ хуулиар шинэ татварыг ногдуулах гэж байна. Тухайлбал, Казиногийн тухай хуулийг маргаашийн Засгийн газрын хуралдаанд нэмэлт асуудал болгон оруулах гэж байна. Морин бооцоот уралдааны хууль, Төлбөрт тааварт тоглоомын хууль багтсан. Казиногийн орлогын 40 хувийг улс өдөр бүр татвар болгон хурааж авах бол, морин бооцоот уралдаанд 70 хувийн татвар, төлбөрт тааварт тоглоомын 20 хувийг татвар хэлбэрээр авахаар тусгасан. Эдгээрээс илэрхий мэдэгдэж байгаа нь навигацийн орлогын 20 хувь гэдэг бол тогтмол улсын төсөвт бичигдсэн тоо. Агаарын тээврийн үнийг буулгах талаар хэлж мэдэхгүй. Зах зээлийн зарчмаар өрсөлдөөн олширвол буух байх. Хамгийн хямд үнээр ямар ч визийн нөхцөлгүй ирдэг байх нь аялал жуулчлалын нэг хөшүүрэг байх болов уу.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Аялал жуулчлалын маршрутыг орон нутаг тогтооно гэж байгаа. Би эсрэг саналтай байна. Маршрутыг Байгаль орчны яам тогтоох хэрэгтэй. Зүүн, баруун бүст юу үзүүлэх юм. Маршрутыг төрийн байгууллага тогтоох хэрэгтэй. Монголд ирсэн хүмүүс юу үзэх юм. Бид юу үзүүлэх вэ гэдгийг сайн тодорхой болгомоор байна. Үндэсний авиа компаниа дэмжих чиглэлд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байх. Үндэсний МИАТ компани үйл ажиллагаа нь зогсчих вий дээ. Сангийн зарцуулалтад ариун дагшин байгалийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр зарцуулдаг байх зүйл оруулмаар байгаа юм. Аялал жуулчлалын үйлчилгээ явуулж байгаа компаниуд яах юм бэ.

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:  

-Монголд ирж буй жуулчдаас та бүхэн судалгаа авсан уу. Навигацийн орлогыг ирэх оны төсөвт 150 тэрбум гэж тооцож тавьсан. Иргэний нисэх 150 тэрбум төгрөг “хийж “чадах болов уу гэсэн айдастай байсан. НӨАТ-ын буцаан олголт бол шинэ зүйл биш. Монгол бол шоппинг хийх газар биш. Жуулчид ноолуур авдаг байх. Ариун цэврийн байгууламжийг татвараас нь хөнгөлөх биш, хөнгөлөлттэй зээлд хамруулж болох уу. Визний нөхцөлийг хөнгөрүүлсэн хууль эрх зүйн нөхцөлийг Х.Нямбаатар сайд батлуулж чадсан. Түрээс такс гэж байдаг гэж ойлгосон. Тэр тухай та бүхэн судалж үзсэн үү. Монголд ирсэн хүмүүс ам.доллар олдохгүй байгаа талаар ярьж байсан. Төлбөр тооцоонд асуудал үүсэх эрсдэл байгаа юу.

Next Post
Япончууд Монголд 50 мянган мод тарьж, ойжуулах төсөл хэрэгжүүлнэ

Япончууд Монголд 50 мянган мод тарьж, ойжуулах төсөл хэрэгжүүлнэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn