Пүрэв, 9 сар 11, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усан дахь цахилгааны утсанд тогонд цохиулжээ

    Чимээгүй түнэр: "Сэтгэл гутрал ба нийгмийн дүр зураг”

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    Хамтарсан Засгийн газрын оршихуй хөндөгдөж эхэллээ

    ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Нарантуулаас нохойтой хөшөө хүртэлх замын түгжрэлийг бууруулах шинэ зам тавина

    Монголын таван ширэн бээлийтэн хүрэл медалийн төлөө тулалдана

    "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно

    Мотоцикль болон бүдүүн яндантай тээврийн хэрэгслийн дуу чимээнийх нь децибелийг хэмжлээ

    Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа

    А.Амартүвшин: Айл өрхүүдийн нүүрсний хэрэглээнд коксон түлшийг нэвтрүүлж, түүхий нүүрс хэрэглүүлэхгүй

    Ухаалаг камераар жолооч нарыг хянаж утсаа ашиглавал торгож байна

    Хийн зуухтай айл өвлийн турш дулаандаа 400-450 мянган төгрөг зарцуулна

    Автомашингүй өдрийг энэ сарын 13-нд зохион байгуулна

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Г.Занданшатар: Дотооддоо тарьсан улаанбуудай, хүнсний ногоогоор иргэдийнхээ хэрэгцээг тогтвортой, хүртээмжтэй хангацгаая

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-09-26
- Бусад, Мэдээ, Улс төр
Урт: 1 мин уншина
Г.Занданшатар: Дотооддоо тарьсан улаанбуудай, хүнсний ногоогоор иргэдийнхээ хэрэгцээг тогтвортой, хүртээмжтэй хангацгаая
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын дарга Г.Занданшатар болон Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Т.Аубакир Ч.Ундрам, Ж.Эрднэбат нарын гишүүд "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн сумдад ажиллалаа.

Сэлэнгэ аймаг дахь ажлын томилолтыг орон нутгийн газар, нэгжийн удирдлага болон төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтаар эхлүүлэв. Парламентын дарга Г.Занданшатар оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж, УИХ-аас Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолд таван чиглэлийн 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр анхдагч 3 хуулийн төсөл, 1 хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 6 хууль, 1 тогтоолд өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төслийг парламентад өргөн мэдүүлэхээр, холбогдох 7 дүрэм, журмыг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ба Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл, Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, хуулийн төслийг боловсруулаад байна Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор эрх зүйн орчны өөрчлөлтөд анхаарал хандуулан Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганы хугацаанд Хүнсний тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай зэрэг бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлуудыг хангаад байна. Мөн Хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмын төслийг боловсруулж, Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүтгэлийн журмыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар баталж, цахим ситсемд шилжүүлээд байна. Ингэснээр дотооддоо тариалсан, гарал үүсэл тодорхой хүнсний ногоог хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх боломж бүрдэх юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус бүс нутагт нэг жилд 50-100 сая ширхэг мод тарих боломжийг бүрдүүлээд байна гэсэн бол аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа мод үржүүлэх, суулгах талбай бэлтгэхэд зарим газрыг чөлөөлөх шаардлага үүсдэг. Гэтэл тухайн газрыг заавал дуудлага худалдаагаар оруулах нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд уг зохицуулалтыг холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэв. Аймгийн 17 сумын хэмжээнд нийт 36.7 мянган тонн багтаамж бүхий хүнсний ногоо хадгалах, нүхэн болон механик зоорь байгаа аж. Үүнд өвлийн хүлэмж, зоорь байгуулахад төрөөс дэмжлэг хэрэгтэйг дурдаж байлаа. Сэлэнгэ аймаг 4.1 сая га талбайтай, нийт нутгийн 50.0 хувь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүний 15.3 хувь нь үр тариа, 0.3 хувь төмс, хүнсний ногоо, 0.01 хувь нь жимс, жимсгэнэ. 78.4 хувийг бэлчээр, 6 хувийг хадлангийн талбай, 0.2 хувь хөдөө аж ахуйн барилга байгууламж эзэлдэг аж. 2022 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 30.3 мянган га талбайг ангилан хадаж, 19.7 мянган га-аас 11.9 цн буюу 23.4 мянган тонн улаанбуудай 14.5 хувьтай, 0.9 мянган га-аас 11.0 мянган тонн төмс 42.0 хувьтай, 1.2 мянган га-аас 1.3 мянган тонн хүнсний ногоо 40.6 хувьтай, 0.1 мянган га-аас 0.2 мянган тонн тэжээлийн ургамал 0.8 хувьтай, 0.4 мянган га-аас 0.2 мянган тонн тосны ургамал 0.9 хувьтай тус тус хураан авч, нийт үр тариа 12.8 хувьтай байна.

Улсын Их Хурлын дарга, гишүүд үргэлжлүүлэн Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав. Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд Алтанбулаг сумын дулаан хангамжийн эх үүсвэрээс чөлөөт бүс рүү дэд бүтэц татах, цахилгаан болон дулаан хангамжийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх, хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг тусгаж, санхүүжилтийг шийдвэрлэх, бохир болон цэвэр усны шугам сүлжээг ашиглалтад оруулах шаардлагатай байгааг, мөн тус чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулах хүсэлттэй аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж, чөлөөт бүсэд зөвхөн худалдаанаас гадна үйлдвэр үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийг дэмжих нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга, гишүүд онцолж байв. Чөлөөт бүс хөгжүүлэх бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050” баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны Шинэ сэргэлтийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт тусгагдсан. Алтанбулаг чөлөөт бүсэд 2003 оноос нийт 26.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаа юм байна. Үүнд хамтран ажиллах гэрээ байгуулсан 10 аж ахуйн нэгжтэй, газар эзэмшин ашиглаж байгаа 126 иргэн, аж ахуйн нэгжтэй, хөрөнгө оруулалт хийсэн 54 аж ахуйн нэгж 12.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Одоогоор цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил-цахилгаан хангамжийн 35/10 кВа дэд станцын барилга өргөтгөлийн ажил хийгдэж байгаа юм байна. Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр болов

Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон гишүүд Шаамар сумын зөгийчин, ногоочин Б.Алтанцэцэгийн аж ахуйд зочилж аж ахуй, тариаланчидтай уулзлаа. Шаамар сумын Эрүүл мэндийн төвд тасралтгүй 33 дахь жилдээ эмчээр ажиллаж байгаа Б.Алтанцэцэг 2001 оноос эхлэн 13 нэр төрлийн нарийн хүнсний ногоо тариалж эхэлсэн байна. Тэрбээр, мэргэжлийн сургалт, үйлдвэрэлийн төвд жимс ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд мэргэжлийн талаас нь заавар зөвлөгөө өгөх мэргэжлийн багш боловсон хүчнийг бэлтгэх, түрээсийн агуулах, хүлэмжийг бий болгох шаардлатай байгааг танилцуулж байв. Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол 6х20 м харьцаатай 120 ширхэг хүлэмжийг сумын Засаг даргын Тамгын газарт худалдан авахад шаардагдах 600 сая төгрөгийн саналыг 2023 оны улсын төсөвт тусгуулахаар саналаа хүргүүлсэн бөгөөд тус суманд уг саналыг нь дэмжиж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүссэн юм.

Уг асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулахад Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар хийв.

Улсын Их Хурлын дарга, төлөөлөгчид үргэлжлүүлэн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр дэх газар тариалан эрхлэх Арвин хур ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус аж ахуйн нэгж нь орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр техникийн шинэчлэл хийснээр дунджаар га-аас 20-30 цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авах боломж бүрдсэн талаар танилцуулж байв. Тус компанийн ерөнхий захирал Ч.Чадраабал Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлсэн үрийн буудай нь эрэлт бага байсан. Иймд үрийн чанар, борлуулалтад төрөөс анхаарах, материаллаг баазад түшиглэн үрийн аж ахуйг хөгжүүлэх талаар саналаа хэлж байв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Монгол Улсад газар тариалан эрхлэх систем" технологийн баримт бичгийг мөрдлөг болгож, хөрсний доройтлыг бууруулах, үржил шимийг хамгаалах, сайжруулах, зохистой ээлжлэн тариалалт бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатайг тэмдэглэж, үүнд эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад анхааран ажиллахаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон төлөөлөгчид “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлийн хүрээнд Дархан-Уул аймагт мөн ажиллах юм байна.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагууд нь хотын төвөөс нүүнэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Нарантуулаас нохойтой хөшөө хүртэлх замын түгжрэлийг бууруулах шинэ зам тавина

Нарантуулаас нохойтой хөшөө хүртэлх замын түгжрэлийг бууруулах шинэ зам тавина

10 цаг өмнө
Төмөртэйн ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувьдаа шилжүүлэн авснаас үүдсэн хохирлыг төр нэхэмжилнэ

УУХҮЯ: Хилийн боомтууд хэвийн ажиллаж нүүрсний экспорт нэмэгдэж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ

1 өдөр өмнө
Монголын таван ширэн бээлийтэн хүрэл медалийн төлөө тулалдана

Монголын таван ширэн бээлийтэн хүрэл медалийн төлөө тулалдана

1 өдөр өмнө
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно

"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно

1 өдөр өмнө
Мотоцикль болон бүдүүн яндантай тээврийн хэрэгслийн дуу чимээнийх нь децибелийг хэмжлээ

Мотоцикль болон бүдүүн яндантай тээврийн хэрэгслийн дуу чимээнийх нь децибелийг хэмжлээ

1 өдөр өмнө
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ

Төгрөг нуурын бүлэг ордыг ТӨР буцаан авлаа

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

1 өдөр өмнө
Гар утсыг нь хулгайлаад данснаас нь 10 сая төгрөг гаргаж авчээ

Хятад орныг танин мэдэх соёлын өдрүүд болно

Их уншсан

Нарантуулаас нохойтой хөшөө хүртэлх замын түгжрэлийг бууруулах шинэ зам тавина

Нарантуулаас нохойтой хөшөө хүртэлх замын түгжрэлийг бууруулах шинэ зам тавина

2025-09-11
Төмөртэйн ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувьдаа шилжүүлэн авснаас үүдсэн хохирлыг төр нэхэмжилнэ

Төмөртэйн ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувьдаа шилжүүлэн авснаас үүдсэн хохирлыг төр нэхэмжилнэ

2025-09-11
УУХҮЯ: Хилийн боомтууд хэвийн ажиллаж нүүрсний экспорт нэмэгдэж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ

2025-09-10
Монголын таван ширэн бээлийтэн хүрэл медалийн төлөө тулалдана

Монголын таван ширэн бээлийтэн хүрэл медалийн төлөө тулалдана

2025-09-10
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас