Даваа, 11 сар 16, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Д.Сумъяабазар циркийн хувьчлалыг буцаах уу, төрсөн дүүгээ хаацайлах уу?

Elive Admin by Elive Admin
2022-09-05
in Нийтлэл, Улс төр
Reading Time: 1 min read
Д.Сумъяабазар циркийн хувьчлалыг буцаах уу, төрсөн дүүгээ хаацайлах уу?

Монголын циркчид гудамжинд гарсан, бэлтгэл хийх зориулалтын байр савгүй боллоо гэх мэдээлэл, гомдол тасрахаа байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Циркийн хувьчлалыг ажлын хэсэг гарган шалгаж эхэлжээ. Энэ мэдээллийг тус газрын хэвлэлийн төлөөлөгч нотлов. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалыг цуцалж төрийн мэдэлд буцаан авсан, дараагийнх нь Цирк байх бололтой. Болгарын буцалтгүй тусламжаар бүтээн босгосон циркийг хувьчлах алхмууд тэртээ 2005 оноос эхэлсэн түүхтэй.

2005-2008 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах шийдвэрийг төрөөс гаргасан байдаг. Өмч хувьчлалын “уламжлалт” аргыг хэрэглэхийн зэрэгцээ тендер, удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзах, удирдлагын гэрээ, гүйцэтгэлийн гэрээ, түрээсийн гэрээ зэрэг арга, хэлбэрийг хослуулан хувьчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өмч хувьчлал нь соёл урлагийн салбар зэргийг хамруулсан менежментийн хувьчлал гэдэг зүйлээр өргөжсөн байдаг.

007 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр ТӨХ-ны хаалттай уралдаант шалгаруулалтаар Улсын циркийг хувьчилжээ.  Нэг талаас төрийг төлөөлж ТӨХ болон БСШУЯ, нөгөө талаас “АСА” багийн хооронд Улсын циркийг хувьчлан авах тухай Менежментийн гэрээг хоёр жилийн хугацаатай хийсэн байна. Улсын циркийг худалдаж авах үнийг 1.5 тэрбум төгрөгөөр тогтоож, “АСА” баг гэрээний үүргийн барьцаа болгож 300 сая төгрөгийг банкны дансанд байршуулснаар гэрээ хэрэгжиж эхэлжээ.

2008 оны долдугаар сарын 17-ны өдөр ТӨХ-ны 352 дугаар тогтоолоор Менежментийн гэрээг дуусгавар болгож, Э.Дорж ахлагчтай удирдлагын “АСА” багт Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр худалджээ. Ингэхдээ Улсын циркийн жилийн нийт орлогын 30-аас доошгүй хувийг циркийн уран бүтээлийн зардалд зориулж ажиллахыг ззрэг болгож, “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан төлбөрөө хийхийг ТӨХ зөвшөөрсөн байна. ШӨХТГ-аас 2014 оны хоёрдугаар сард “АСА” циркийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд “...Менежментийн хувьчлалыг эргэж харах шаардлагатай” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргасан.

"АСА" баг бол мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж ба цирк одоо түүний хувийн өмч болсон. Харин циркийн эргэн тойрны газарт орон сууцны барилга битүү сүндэрлэж, анхны төлөвлөлт, үзэмжийг эвдчихсэн. Түүний төрсөн ах Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын хорооны даргын алба хашдаг. Хамгийн сонирхолтой нь Циркийн хувьчлалыг шалгах ажлын хэсэгт Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ороод суучихжээ. Энд жинхэнэ ашиг сонирхол үүснэ. Төрсөн дүүгийнхээ авсан циркийн хувьчлалыг төрсөн ах нь шалгахдаа үнэний талд зогсох нь эргэлзээтэй.

Хувийн өмчид халдах нь ардчилсан нийгэмд хуулиар хориотой. Харин авсан баг хувьчлалаар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь тусдаа асуудал. Үүргээ биелүүлээгүй бол улс өмчөө буцааж авах уу гэдэг нь дараагийн алхам. Юутай ч циркийн хувьчлалыг эргэн харахаар болжээ. Циркийн байрыг өмнөх байдлаас нь өөрчилсөн, уушийн газар ажиллуулдаг, мэргэжлийн циркчдийн санал, хүсэлтийг ойшоодоггүй гэх мэт гомдол үл тасарна. Цахим орчинд бол циркээ буцааж авъя гэх санаа бодол давамгайлж харагддаг.

Циркийн уран бүтээлчид тив, дэлхийд өндөр амжилт одоо ч гаргадаг. Гэтэл эх оронд нь цирк хаалгаа барьчихсан болохоор гадаад улс орон руу дүрвэх нь элбэг. Тусгаар улсад мэргэжлийн цирк байх ёстой юу гэвэл эргэлзээгүй тийм. Харин хувьчилсан циркээ төр буцааж авах уу, үгүй юү гэдэг эрх мэдэлтнүүдийн өөрсдийнх нь шийдэх хэрэг. Хотын дарга Д.Сумъяабазар циркийн хувьчлалын хувьд төрийн өмчийн талд уу, төрсөн дүүгээ хаацайлах уу гэдэг нь олон нийтийн анхаарлаа хандуулах сэдэв мөн.

Б.ТҮВШИНТӨГС

Next Post
“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургууль эхэллээ

“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургууль эхэллээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn