Лхагва, 10 сар 7, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

    Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

    БНХАУ-аас хууль бусаар оруулсан байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулах Шуурхай штаб ажиллана

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

    Наадмыг дундаас нь орхиж явсан бөхчүүдэд хариуцлага тооцно

    Таван шарын нүхэн гарц дээгүүр 90 м явган хүний гүүр барьж байна

    "Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

    Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Д.БАТЧУЛУУН: Зургадугаар сараас мал угаалгын ажлыг улс орон даяар эхлүүлнэ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-05-13
- Багц, Мэдээ
Урт: 1 мин уншина
Д.БАТЧУЛУУН: Зургадугаар сараас мал угаалгын ажлыг улс орон даяар эхлүүлнэ
Share on FacebookShare on Twitter

-Шүлхийн халдварыг бүрэн хянаж, голомтыг хумьж чадлаа-

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улс орон даяар эхлүүлсэн үхэр, гахай, цаа бугаа шүлхийн вакцинд хамруулах ажил дуусжээ. Масс дархлаажуулалтын үр дүнгийн тухайд?
-Шүлхий өвчнөөс сэргийлах масс дархлаажуулалтад 21 аймгийн 4.2 сая толгой үхэр, 20.2 мянган гахай, 2.4 мянган цаа бугыг вакцинд хамрууллаа. Өнгөрөгч сарын 18-наас тавдугаар сарын 5-ны хооронд энэхүү ажлыг өрнүүлснээр шүлхийн халдварыг бүрэн хянаж, голомтыг хумьж чадлаа.
-Голомтлон тархаад байсан шүлхийн аюул намжсан гэж ойлгож болох уу?
-Миний бие өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байна. Намайг ажлаа авахад шүлхий өвчний гаралт өндөр байв. Ингээд өвчний голомт орчмын сэжигтэй болон хамгаалалтын бүс дэх мэдрэмтгий мал амьтдыг дархлаажуулах ажлыг эхлүүлсэн. 20 аймгийн 197 сумын 431 голомтод хэд хэдэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мөн халдварын голомтыг хумих, халдварын тархалтыг таслан зогсоох зорилгоор өнгөрсөн хоёр, гуравдугаар сард яаралтай дархлаажуулалтыг 17 аймгийн 61 сумын 2.2 сая толгой мэдрэмтгий мал сүрэгт хийсэн. Ингэснээр шүлхий хумигдлаа.
-Малын бусад өвчлөл хэр байна вэ?
-Дээрх цогц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн өдрүүдэд хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч, мал нэмж өвчлөөгүй гэсэн мэдээтэй байна. Өнөөдрийн байдлаар нийт 12 аймгийн 34 суманд 52 голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж тусгаарлалтад 2.500 орчим толгой мал байна. Бог малын мялзан өвчний тухайд таван аймгийн зургаан сумын зургаан голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж, 800 гаруй малд уг өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Өвчний голомтыг хумих зорилгоор хорио цээр, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Хонины цэцэг өвчний тухайд гурван аймгийн долоон сумын найман голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж, 380 орчим малд ил шинж тэмдэг илэрсэн байна. Хонины цэцэг өвчний голомтыг хязгаарлах, халдваргүйтгэл, угаалга, дархлаажуулалт эхэлсэн. Дархлаажуулалтын арга хэмжээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нийт 275 мянган хонин сүргийг дархлаажуулах ажил хийж байна.
-Манай улс хэдэн төрлийн вакцин үйлдвэрлэж байна вэ?
-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын 225 дугаар тогтоолын хүрээнд вакцины үнэ, үйлчилгээний хөлсийг улс, орон нутаг, иргэн, хуулийн этгээд гэсэн 3 ангиллаас санхүүжүүлдэг. Биокомбинат ТӨХХК-иас улсын хэмжээнд нийт таван тэрбум төгрөгийн вакцин худалдан авна. Улсаас санхүүжүүлэх вакцин худалдан авах гэрээг МЭЕГ, орон нутаг, иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх вакцин худалдан авах гэрээг аймаг, нийслэлийн МЭГ-аас тус тус Биокомбинат ТӨХХК-тай гэрээ байгуудаг. Биокомбинат ТӨХХК нь жилдээ 50 сая орчим тун биобэлдмэл үйлдвэрлэдгээс нийт 40 гаруй нэр төрлийн биобэлдмэл үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг 100 хувь импорт орлох бүтээгдэхүүнээр хангаж байна. Вакцин, оношлуур, ийлдэс зэрэг 120-140 мянган литр шингэн, 18-27 сая тун хатаасан бэлдмэл үйлдвэрлэж байна. Үүнээс жил бүр 20 нэрийн вакцин, гурван нэрийн ийлдэс, есөн нэрийн өвчний оношлуурыг үйлдвэрлэн улсын хэмжээнд мал, амьтны халдварт, зооноз өвчинтэй тэмцэх ажилд дэмжлэг үзүүлж байна.

-Зарим орон нутагт вакцин хүрдэггүй гэх гомдлыг малчид их ярьдаг. Энэ талаар?
-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын 225 дугаар тогтоолын хүрээнд улсаас санхүүжүүлэх вакцины түгээлт 52.5 хувь, орон нутгаас санхүүжүүлэх вакцины түгээлт 73.3 хувь, иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх вакцины түгээлт 74.7 хувьтай орон нутагт хүргэгдээд байна. Дээрх вакцинууд нь дархлаажуулах технологийн хугацаатай байдаг бөгөөд 3-5 сард таригдах вакцинууд орон нутагтаа хүргэгдэж, дархлаажуулалт дууссан. Үүнээс гурав, дөрөвдүгээр сард таригдах шөвөг яр өвчнөөс сэргийлэх вакцин 91.7 хувьтай хүргэгдсэн. Ганц хоёр аймагт дутуу очсон мэдээлэл байна. Цусан халдварт, дотрын халдварт хордлого өвчнөөс сэргийлэх вакциныг орон нутагт шуурхай хүргүүлж байна. Зарим аймагт энэ долоо хоногийн сүүлч гэхэд вакцин хүрсэн байна. Эдгээр вакциныг дөрөв, тавдугаар сард тарих технологийн хугацаатай.
-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Шүлхий дархлаажуулалт амжиттай хэрэгжиж дууссан боловч малд бүрэн дархлаа тогтох хүртэл малын шилжилт хөдөлгөөнд тодорхой хугацаанд хяналт тавина. Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрсдэл бүхий таван аймгийн 46 сумын нийт 960 гаруй мянган толгой үхэр, 140 гаруй мянган толгой тугалыг хамруулан хэрэгжүүлнэ. ХХААХҮ-ийн сайдын 2022 оны 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор малын сэг зэм (улсын хэмжээнд 2022 онд нийт 103.9 мянган толгой хорогдсон) устгал, халдваргүйтгэл хийнэ. Орон нутагт гардаг боом, галзуу, цусан халдварт, дотрын халдварт хордлого зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг графикт хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Гоц халдварт, халдварт, шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор ирэх зургадугаар сараас мал угаалгын ажлыг улс орон даяар эхлүүлнэ.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
ЭМЯ-нд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн талаар яамны удирдлагууд мэдээлэл хийлээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

13 цаг өмнө
Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

15 цаг өмнө
Албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн байцаагчдыг хорих ялаар шийтгэв

1 өдөр өмнө
Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

1 өдөр өмнө
БНХАУ-аас хууль бусаар оруулсан байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

БНХАУ-аас хууль бусаар оруулсан байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

2 өдөр өмнө
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулах Шуурхай штаб ажиллана

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулах Шуурхай штаб ажиллана

2 өдөр өмнө
Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлэв

Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлэв

2 өдөр өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

2 өдөр өмнө
Мансууруулах бодистой холбоотой 190 хэргийг шүүхэд шилжүүлэв

Г.Дамдинням: Монгол Улсад шатахуун өгөх бүх улстай гэрээ хийнэ

5 өдөр өмнө

Их уншсан

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

2026-10-06
Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

2026-10-06
Албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн байцаагчдыг хорих ялаар шийтгэв

Албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн байцаагчдыг хорих ялаар шийтгэв

2026-10-05
Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

2026-10-05
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас