Түүхэнд 1260 оны 05-р сарын 05-нд Хубилай хаан бүрэн бүс бүрэлдэхүүнтэй их хуралдайгаар Их Монгол улсын хаан ширээнд суусан хэмээн тэмдэглэжээ. Хубилайг хаан ширээнд суух хугацаанд Монголчуудын хөгжил дэвшил, гадаад харилцаа ихэд хөгжсөн ч дүү Аригбөхтэй үргэлжлүүлээд Өгөөдэйн ач Хайду хаантай гэх мэт дотоодын зөрчлүүдийн эхлэл болсон байдаг.
Хубилай хаан нь Чингис хааны отгон хүү Тулуй, Хэрэйдийн Сорхагтан Бэхи нарын хүү болж 1215 онд /9-р сарын 23-нд/ мэндэлжээ. Хамгийн том ах Мөнх хааныг нас барсны дараа 1260 онд Их Монгол Улсын хаан ширээг эзлэхээр Хархорумд ирж, өөрийн дүү Аригбөхтэй тэмцэлдсэн. 1264 онд Аригбөхийг ялсан бөгөөд түүний энэхүү ялалт нь эзэнт гүрний нэгдлийг үгүй болгосон гэж болно. Гэсэн хэдий ч Хубилай хаан Юань улсыг бий болгож, Алтан ордны улс, Ил Хаант улс, Цагадайн улсыг захиргаандаа оруулсан юм. Түүний энэ ноёрхолд Номхон далайгаас Дунай мөрөн хүртэл, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэг хувь багтаж байв. 1271 онд Хубилай хаан Юань улсыг байгуулсан бөгөөд тухайн үед түүний захиргаанд Монгол, Түвд, дорнод Түркестан, умард Хятад, өмнөд Хятадын ихэнх хэсэг болон зарим нэгэн эзлэгдсэн газар нутаг оршиж байв. 1279 онд өмнөд Сүн улсыг амжилттай устгаснаар Хубилай бүх Хятадыг эзлэн суусан анхны Хятад биш угсааны хаан болов. Тэрээр 1260 оноос хойш шинэ байлдан дагууллыг бий болгосон Монгол хаан байлаа. Монголын эзэнт гүрнээр аялсан Марко Поло Хятадад зочилсон бөгөөд түүний аяллын тэмдэглэлийн улмаас Хубилай хаан Европт домог болсон юм.
Өвөг эцэг Чингис хааны зөвлөснөөр Сорхагтани нь Буддын шашинтай Тангуд улсын эмэгтэйг хүүгийн асрагчаар сонгосон нь хожим түүнийг агуу хаан болоход нөлөөлсөн гэж үздэг. 1232 онд Тулуй нас барсан тул 1236 онд Монгол, Сөнөдийн Алтан улсын дайны дараа Өгэдэй хаан Хэбэй мужийг Тулуйн гэр бүлд өгсөн байна. Энэ муж 80,000 өрх гэртэй байжээ. Хубилай өөрийн байр сууриндаа эргэн ирсэн бөгөөд тэнд 1000 айл өрхтэй байв. Тэр туршлагагүй байсан учраас Хубилай тухайн газрыг өөрийн дураараа чөлөөтэй захирах болсон. Татвар, татаасын үйл ажиллагаа нь хэтийдсэнээс хятадууд дүрвэж татварын орлого буурч эхэлсэн. Сорхогтан хатан шинэ албат, түшмэдүүдийг түүнд туслуулхаар явуулж татварын хуулиудыг нь засаж залруулж өгснөөр байдал эргэн сайжирсан. Хубилай хааны залуу насны хамгийн сонирхолтой нэг зүйл нь тухайн үеийн хятадын соёлын судалгаа байсан юм. Хубилай Хайюуныг урьж, Монгол дахь ордондоо авчирсан бөгөөд тэр хүн нь хойд хятад дахь Буддын шашны лам байв. 1242 онд Хархорумд Хайюунтай уулзах үед Хубилай түүнээс Буддын шашны философийн тухай асууж мэджээ. Хайюун нь 1243 онд төрсөн Хубилайн хүүд Жэнжин гэсэн (Хятад хэлэн дэх жинхэнэ алт гэсэн утгатай үг) нэр өгчээ. Хайюун нь Хубилайг Лиу хэмээх буддын ламтай танилцуулжээ. Лиу нь зураач, бичээч, зохиолч, математикч хүн байсан бөгөөд Хайюуныг Бээжин дэх сүмдээ эргэж ирэх үед нь Хубилайн зөвлөхөөр үлдэж ажилласан. Хубилай албандаа Жао би хэмээх эрдэмтэн, Монгол, Турк болон бусад улс үндэстний хүмүүсийг ажиллуулж байжээ.
1251 онд Монголын эзэнт гүрний хаан суудалд түүний том ах Мөнх суусан бөгөөд Хорезмын Махмуд Ялаваг болон Хубилай нарыг Хятад руу илгээжээ. Хубилай хойд Хятадын эрх мэдэлтэй түшмэлээр томилогдож ирсэн бөгөөд Монголоос ордонгоо нүүлгэн аваачсан байна. Хубилай захирч байсан нутгаа сайн удирдаж, Хэнаний газар тариалангийн бүрэлдхүүнийг зохицуулан, Сяныг эргэж ирсний дараагаас нийгмийн тусламж дэмжлэгийг сайжруулсан байна. Үүгээрээ Хятадын удирдагчдын итгэлийг хүлээсэн нь хожим Юань гүрнийг байгуулахад нь чухал хувь нэмэр оруулжээ.
1253 онд Хубилай Юаннан руу дайрч эрхэндээ оруулсан бөгөөд Далигийн хаант улсыг бууж өгөхийг шаардсан. Гао үүнийг эсэргүүцэж монголын элчийг хөнөөсөн тул Монголчууд хүчээ 3 хуваан дайрч 1256 онд Урианхайдай жанжин Юннанийг бүрэн эзэлсэн.
Хубилай Төвдийн лам нарыг анагаах чадалтай хэмээн татагддаг байв. 1253 онд Сакяагийн Пагва ламыг өөрийн ордондоо чухал хүн хэмээн хүлээн авсан.
Хубилай, Лянь Шишианийг (1231-1280) 1254 онд Номхон далайн хороог удирдуулахаар Уйгарт удирдагчаар томилсон.
1258 онд Мөнх хаан Хубилайд зүүн гарын цэргийг өгч Сычуань мужийг бүхлээр нь захируулав. Хубилай тэндээ үлдэхээр болж Мөнх хаанаас холдсон. Хубилай 1259 онд эргэн ирэхийн өмнө Мөнх хаан нас барсан байна. Хубилай үүнийг нууц хэвээр нь хадгалан үлдэхийг хүссэн бөгөөд Вухан ба ойролцоох Янгце руу дайралтаа үргэлжлүүлж Сүбэдэйн хүү Урианхайтай хамтран Вуханыг эзэлсэн.
Тэрээр удалгүй дүү Аригбөхөөс Хархорумд их хуралдай хийе гэсэн мэдээг хүлээн авсан бөгөөд Мөнхийн дараагийн хааныг хэлэлцэх ёстой байв. Чингис хааны үр удам гэдгээрээ Аригбөх нь хаан болж болох боловч, түүний 2 ах Хубилай Хүлэгү эсрэг байр суурьтай байв. Хубилайн хятад дахь албатууд түүнийг хаан ширээнд суухыг нь дэмжиж, хятадын хойд талынхан болон манж нар нэр дэвшүүлсэн. Хубилай улсдаа эргэж ирээд Хуралдай зарласан. Энэ хуралдайгаар Хубилайг хаан ширээнд өргөмжилсөн ба хуралдайг дутуу бүрэлдэхүүнтэй болсон гэж үзсэн Аригбөх тэмцэл өрнүүлснээр Хархорум нийслэлийг тойрсон тархай бутархай байдал ихсэв.
Хархорумд Балгай сайдын дэмжлэгийг авсанаар Аригбөх мөн өөрийгөө хаанд өргөмжилж Монголд нэгэн зэрэг 2 хаан суув. Хархорумд төвлөрсөн Аригбөх, Хубилай руу дайраад няцаагдсан бөгөөд Хархорум рүү очих бүх худалдааны замыг хааснаар Монголд өлсгөлөн эхлэв. Аригбөхөөс түшмэдүүд нь урван Хубилайгийн талд оржээ. Удалгүй хүч нь суларсан Аригбөх 1264 оны 8 сарын 21-нд Хубилайд бууж өгсөн. Их хуралдай зарлаж Хүлэгү, Алтан ордны эзэн Бэрх, Аму нарыг дуудсан боловч ирж амжихгүй болсон учир Аригбөхийг хэрхэх талаар өөрөө шийд гэв. Ах дүү нарыг хутган үймүүлсэн хэргээр Аригбөхийн сайд нарыг хатуу шийтгэн ихэнхийг цаазаар авчээ. 1266 онд Аригбөх нас барснаар Өгөдэйн ач Хайду хан Хубилайн эсрэг тэмцэв. Түүний нутаг нь Тарвагатайн нуруу орчмоор байсан бөгөөд Цагаадайн зарим түшмэдүүдийн дэмжлэгийг авсан.
Хубилайн дүү Хүлэгү Персээс Исмайл болон Ал Аддинийг инженерээр авчирснаар 1282 онд дэлхийн хамгийн эртний их бууг монголын эзэмшилд байсан Манжуурт бүтээсэн байдаг.
1272 онд Монголын түрэмгийллийн дараа Солонгос нь Юань улсын эрх мэдэлд бүрэн оржээ.
1276 онд Монголын их цэрэг Өмнөд Сүн улсын нийслэлийг эзлэн авч залуу хааныг олон түшмэд, цэргийн хамт олзлон авсан. Гэвч 1279 он хүртэл Сүн улсын үлдсэн цэргүүд бууж өгөлгүй тэмцсээр байсан бөгөөд эцэстээ ялагдан Өмнөд Сүн улс мөхжээ.
Хубилай хаан 1274, 1281 онуудад Японруу довтолсон. Мөн түүний үед Вьетнам, Бирм, Камбож болон бусад зүүн өмнөд Азийн орнуудыг ч дайлаар мордож вассал буюу татвар төлөгч болгосон байна.
1308 он гэхэд Сахалиныг эзлэн авч бүх овог, аймгууд нь Монголын захиргааг хүлээн зөвшөөрсөн.
Мөн Европруу чиглэсэн аян дайн хийж Их ЮАНЬ гүрний хаан болж соёл, эдийн засаг, цэрэг дайны олон шинэчлэлтүүдийг хийж Бээжин хотыг өөрийн гүрний нийслэл болгов. Мөн цаасан тэмдэгтийг гүйлгээнд оруулж, усан боомтын эргэлтийг сайжруулсан нь ч түүний гавьяа.
Хубилайг 1294 оны 02-р сарын 18-нд тулай өвчин нь хүндэрсээр насан барсан гэж түүхэнд тэмдэглэжээ.
Тэрээр амьдралынхаа туршид 12 хатантай /Чаби, Намбуй хоёр их хатан/ байсан бөгөөд 11 хүү 6 охинтой байсан.