Пүрэв, 11 сар 26, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Сүртэй нэртэй “сүрлэн” байшингуудад галын аюул ойрхон байна

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-03-07
- Мэдээ
Урт: 1 мин уншина
Сүртэй нэртэй “сүрлэн” байшингуудад галын аюул ойрхон байна
Share on FacebookShare on Twitter

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Яармагт баригдаж байсан 16 давхар барилга өчигдөр галд бүрэн шатав. Уг барилгын фасадны хөөсөнцөрт гал авалцсанаас хоромхон зуур дүрэлзээд өнгөрөх шиг болсон. Мэдээж Онцгой байдлын албаныхан галын шалтгаан, нөхцлийг илүү нарийн тогтоох биз. Үүнээс үүдээд шинээр баригдсан, баригдаж байгаа барилгуудын чанар, стандарт, норм, нормативын талаар төр засгийн түвшинд хөндөж тавих шаардлагатай болсныг онцлох ёстой.

Сүүлийн үед баригдаж байгаа барилгад гал гарах нь ихэссэн. Барилгын ажил дуусаагүй, ашиглалтад ороогүй байхад нь гал гарсан тохиолдол “Шангри Ла” зочид буудлын барилгаас эхлээд цөөнгүй. Тэр бүхнийг “Ашгүй хүний амь нас, эрүүл мэнд сүйдсэнгүй, ашиглалтад ороогүй байсан барилгад гал гарчээ” гээд цайруулаад өнгөрөх үү. Олон хавар нэгэндээ гэдэг дээ. Өчигдрийн 16 давхар барилга хэрвээ ашиглалтад орсон байсан бол хэчнээн хүний амь нас эрсдэлд орох байв гэдгийг бодоход л аймшигтай. Ямар ч байсан уг барилгыг барихдаа галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн гэдгийг мөрийцсөн ч алдахгүй. Барилгын фасадыг дулаалгын хөөсөнцөр хавтангаар өнгөлдөг жишиг сүүлийн 10 гаруй жил өргөн дэлгэрсэн. Хөөсөнцөрийг импортоор оруулж ирэхээс гадна дотооддоо ч үйлдвэрлэдэг болсон. Компаниуд галд шатдаггүй хөөсөнцөр үйлдвэрлэдэг гэж сурталчилдаг юм билээ. Яармагийн 16 давхар барилга сүрлэн байшин шиг дүрсхийгээд шатаж дуусахыг харахад галд шатдаггүй хөөсөнцөр лав биш. Барилгын гүйцэтгэгчид мөнгөө хэмнээд хямд, галд шатдаг хөөсөнцөрөөр фасадаа бүрэв үү, эсвэл өөр шалтгаан байв уу?

БХБЯ-наас барилгад шатамхай хөөс хэрэглэхгүй байх тогтоол гаргасан ч, норм дээр хориглосон заалт байдаггүй учраас уг тогтоолыг хэрэгжүүлдэггүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Барилгын нормд олон нийтийн үйлчилгээний газар, орон сууцны зориулалттай барилга нь I-III зэргийн галын тэсвэржилтэд хамаарагддаг. Барилга, байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүй байдлын /БНбД 21-02-02/ нормын 2.8 буюу “Гал тэсвэржилтийн I-III зэрэглэлийн барилгын гадна ханын гадаргууг шатдаг, тэсвэрлэн шатдаг материалаар өнгөлөхийг зөвшөөрөхгүй” гэсэн заалт байдаг аж.

Шинээр баригдаж байгаа барилгуудад энэ заалтыг мөрддөггүй ажээ. Гэтэл норм, норматив, чанар стандарт зөрчиж баригдсан барилгуудыг улсын комисс хүлээж аваад байгаа нь хамгийн ноцтой. Барилга хүлээн авах улсын комисст онцгой байдал, мэргэжлийн хяналт гээд бүхий л мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтдаг ч тухайн барилгыг ашиглалтад хүлээн авах эсэхийг олонхиоро шийддэг. Ганц нэг гишүүн нь эсэргүүцээд нэмэргүй байдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл галын аюулгүй байдлыг зөрчжээ гэж ганц гишүүн нь дүгнэлт гаргалаа ч олонхи нь уг байрыг ашиглалтад хүлээж авъя гэсэн санал гаргасан бол тэгээд л бандан тас юм байна.

Ийм нөхцөл байдлаар болж олон шинэ барилга чанар, стандарт, норм, норомативын зөрчилтэй ч ашиглалтад орсоор байгаа ажээ. Тэр хэрээр орон сууцны байр худалдан авсан иргэд барилгын чанарын талаар гомдол гаргах болсон байна. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Нийтийн мэдээллийн тухай хуульд барилгыг улсын комисс хүлээн авсан талаарх мэдээллийг нээлттэй болгохоор заасан нь нэг талын дэвшил юм. Цаашид чанаргүй барилга ашиглалтад орж иргэдийг чирэгдүүлсэн, эрсдэл үүсгэсэн тохиолдолд тухайн барилгыг хүлээн авсан улсын комисст хэн хэн багтсан бэ, хэрхэн хүлээж авсан бэ гэдэг нь ил тод мэдээлэгдэнэ гэсэн үг.

2020 онд барилга байгууламжид гарсан томоохон галууд:

-Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээгээр 2020 оны наймдугаар сарын байдлаар Улсын Их дэлгүүр,  шинээр баригдаж байсан “White hill” хотхон, “Ондилт” ХХК-ийн материалын агуулах, “Түмэн төмөрт” ХХК сэндвичин барилга, орон сууцууд зэрэг нийт 130 гаруй барилга, байгууламжид гал гарсан байна. Тухайлбал,

-2020 оны Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Буянт-Ухаа 1” хорооллын ард баригдаж байсан 16 давхар барилгын 1,2 давхарт хөөсөн фасад шатсан.

-Мөн онд “Номин Холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын Их дэлгүүрийн 6 давхрын өргөтгөлийн ажлын үед сэндвичин хавтан, хөөсөнцөр дулаалга нь шатаж гал гарсан байдаг.

-2020 оны зургадугаар сарын 12-д Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо MNPD компанийн барьж байсан “White Hill” хотхоны дулаалгын хөөсөнцөрт гагнуурын оч үсэрсэнээс болж гал гарч, эхний барилгад 3500 м2, зэргэлдээх барилгад 1200 м2 гадна фасад шатаж маш их хэмжээний хохирол учирчээ.

Олон нийтийн барилгад галд эрсдэлгүй материал хэрэглэх, хуулийн заалт, нормоо мөрдөхгүй бол нийслэлчүүд дарьтай торх, тэсрэх бөмбөг дээр сууснаас ялгаагүй эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. БХБЯ барилгад шатамхай хөөс хэрэглэхгүй гэсэн хэрэгждэггүй тогтоолдоо сэтгэл ханаад сууж байж болохгүй биз. Барилга барих явцад мэргэжлийн байгууллагууд хяналтаа сайтар тавихгүй бол, улсын комисс хүлээж авахдаа хариуцлагатай байхгүй бол, элдэв хотхон, таун, хаус, тауэр нэртэй “сүрлэн” байшингууд хаа сайгүй сүндэрлэж, галын аюулд өртлөө гэхэд хэдхэн хоромд л дүрсхийгээд дуусахаар өндөр эрсдэлтэй болжээ.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
"Ус ба үнэ цэн" сэдэвт уралдаан зарлагдлаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас